Хан-Уул ДҮҮРГИЙН бүртгэлийн ХЭЛТсийн албан хаагчид сайжруулсан шахмал түлш савлан ажлын хөлсөөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түлш хандивлалаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Эко дүүрэг-Утаагүй орчин” утааны эсрэг сайн үйлсийн аяныг 10 дугаар сараас эхлүүлсэн. 

Тус аянд Хан-Уул дүүргийн  төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид сайн дураараа нэгдэн дүүргийн 6 дугаар хороонд байрлаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний бааз дээр шахмал түлш савлан ажлын хөлсөөрөө дүүргийн ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зорилтот бүлгийн  айл, өрхүүдэд шахмал түлш хандивлах аянд нэгдсээр. 

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн хамт олон тус аянд нэгдэн 268 шуудай буюу 6.7 тонн шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан шахмал түлш хандивлах аяныг үргэлжлүүллээ.

Энэ өдөр “Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байгаа бөгөөд Бүртгэлийн хэлтсийн албан хаагчид савласан шахмал түлшээ дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хэвтрийн өндөр настангуудын  гэрт нь хүргэж өгч ажиллалаа. 
Тус аян Хан-Уул дүүрэгт 2020 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг утааны эсрэг “Эко дүүрэг-Утаагүй орчин” сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.




Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

545
0
117367
7086466

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc