“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ БАЙДАЛ” СУРГАЛТ БОЛЛОО

Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдад зориулан “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь аливаа байгууллагын дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, үйлчилгээг сайжруулах сургалт ба түүний дээр тус иргэдийг ялгаварлан гадуурхалтад далдаар өртөгч болгодог "Хүмүүсийн сэтгэлгээний саад"-ыг арилгах зорилготойгоор зохион байгуулагддаг.

Энэ удаагийн сургалтад Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 30 албан хаагчид оролцож таван багт хуваагдан багаар ажиллан хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтоо сайжруулж үүний талаарх сөрөг, хэвшмэл ойлголтуудыг няцаах, тус бүрийн ажлын байран дахь бэрхшээлийн асуудлыг сайжруулахад чиглэсэн асуудлууд дээр тодорхой ойлголтуудыг авсан үр дүнтэй сургалт боллоо.


Сургагч багшаар Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн гишүүн, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хөтлөн ажиллалаа.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1822
4932
306262
5790034

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc