Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдлаа

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Интермед” эмнэлэгтэй хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрууллаа.

Хан-Уул дүүрэгт 3700 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүнээс үзлэг оношлогоонд яаралтай хамрагдах шаардлагатай 50 иргэнийг 8.30-16.30 цагийн хооронд үзлэг оношлогоонд хамруулж, шинжилгээний хариуг нь тухай бүр нь гарган нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллалаа.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд богино хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй, хүндрэлгүй авсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

768
18307
44475
5845674

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc