“ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 12 дугаар сарын 03-ний өдөр Нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав нэгдсэн төвд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон Улсын " өдрийг тохиолдуулан “Хүртээмжтэй ирээдүй” өдөрлөг зохион байгуулагдлаа.

Уг өдөрлөгт Хан-Уул дүүргийн хувиараа үйлдвэрлэл эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан худалдан борлуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэн оролцлоо.
Олон Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Чадварлаг оёдолчин” “Чадварлаг мужаан” уралдаанд 9-р хорооны иргэн С.Нармандах Чадварлаг мужаан” төрөлд 3-р байр, “Миний гэр бүлийн аз жаргал” сэдвээр гар зургийн төрөлд 63-р сургуулийн сурагч С.Балсандорж Тусгай байранд тус тус шалгарч, шагнагдлаа.

Нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав нэгдсэн төвд зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдааны үеэр 4-р хорооны иргэн Б.Баярсайхан, 8-р хорооны иргэн Д.Учрал, Ж.Баасанжав, Д.Долгорсүрэн, 7-р хорооны иргэн Б.Баасандулам, 12-р хорооны иргэн Н.Баянжаргал, 16-р хорооны иргэн Х.Хишигсүрэн, Г.Оюунгэрэл нарын урласан бараа бүтээгдэхүүн иргэдийн сонирхлыг татаж борлуулалт сайтай байлаа.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

978
18346
44686
5845885

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc