ХОРООДОД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран 2019 оны 12 дугаар  сарын 06-ны өдөр тус дүүргийн 1.2.3.11.15.17.18.19.20  дугаар хороонд Хүнсний чанар стандарт, Байгаль орчин, Орчны эрүүл ахуй , Агаар орчны  бохирдол, Хог хаягдлын тухай хуулийн   чиглэлээр зөвлөн туслах ажлыг  зохион байгуулж  ажиллалаа.

Энэхүү үйл ажиллагаанд  тус дүүргийн 2-р хорооны Засаг дарга н.Батмөнх 3-р хорооны Засаг дарга С. Батхишиг, 11-р хорооны удирдлагууд  хорооны нутаг дэвсгэр , ард иргэдэд  тулгамдаж буй асуудлыг иргэдийнхээ өмнөөс танилцуулж, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллав.   

 Мэргэжлийн хяналтын байгууллага, ЗДТГ-ын Байгаль орчин, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан хяналт шалгалт болон, тус хороодын удирдлага, албан хаагчид, ард, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн санал гомдлыг хэрхэн хамтран  шийдвэрлэж ажилласан талаар танилцуулга хийж, тулгамдаж буй асуудал болох дараах асуудлаар зөвлөгөө өгч ажиллалаа. Үүнд: Арьс ширний үйлдвэрийн хог хаягдлын асуудал, хүнсний худалдаа, нийтийн хоолны газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах,  түргэн үйлчилгээний цэгүүдэд гарч буй зөрчлүүд, Зайсан 11-р хорооны ус хангамжийн эх үүсвэр ,анхаарах асуудлууд, нийтийн хоолоор үйлчилдэг газруудын агааржуулалт ,тос шүүгч, газын баллоны аюулгүй байдал, Шаардлага хангахгүй барилга, дэд бүтцийн хяналтын чиглэлтэй холбоотой асуудлууд, аж ахуйн нэгж байгууллагын 50 м орчмын хог цэвэрлэгээ , хальтиргаа гулгаанд анхаарах, агаарын бохирдлын асуудалд хамтран ажиллах чиглэлээр, баярын урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтаар ажиллаж буй мэдэгдэл, зөвлөмжийг аж ахуйн нэгж байгууллагад  танилцуулж, иргэдээс гарсан зарим санал гомдлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

437
0
437
7120002

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc