НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДУНД АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД “ЦЭРЭГ, ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТӨЛӨВШҮҮЛЭХ” СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

Хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх зорилготой 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сургалт, үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Батлан хамгаалах яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яамны хамтран гаргасан сургалт, үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу дүүргийн 16 Ерөнхий боловсролын сургууль, Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний анги, байгууллагын офицер, ахлагч нарыг оролцуулсан арга хэмжээг зохион байгуулна.

<v:path o:extrusionok="f" gradientshapeok="t" o:connecttype="rect"> Өнөөдөр тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын Буянт-Ухаа цогцолбор, 10, 26,  59, 114 дүгээр сургуулийн дунд, ахлах ангийн 750 сурагчид  хамрагдсан. 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1351
26927
48835
6476926

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc