Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын тайлангийн хурал боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурал 12 дугаар сарын 20-ны өдөр боллоо. 

Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд удирдан явуулж,  салбар бүрт хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, алдаа оноогоо хэлэлцэн дүгнэлээ.

Жилийн эцсийн тайлангийн хуралд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд болон дүүргийн хэлтэс, тасгийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. 

Хурлыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нээж, үг хэллээ.  “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар салбарт бүртээ олон ажлыг шинээр санаачлан хэрэгжүүлж ажилласны үр дүнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” гэж дүгнэсэн нь бидний ажлын үр дүн. 

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны онцлох ажлын нэг бол Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Засаг даргын Тамгын газрын санаачлагаар дүүргийн ажилтан, албан хаагчид сайн дураараа нэгдэн “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний дундын агуулах дээр шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн зорилтот бүлгийн  өрхүүдэд сайжруулсан шахмал түлш хандивлах ажлыг зохион байгуулан ажилласан. Анхлан санаачлан хэрэгжүүлсэн тус ажлыг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид дэмжин ажилласны дүнд Хан-Уул дүүрэгт сайжруулсан шахмал түлшний нөөц хангалттай, хүрэлцээтэй гэж нийслэлд дүгнэгдэн, зорилтот бүлгийн 130 гаруй өрхөд сайжруулсан шахмал түлшний хандивласан судалгаа гарсан. Мөн дөрвөн жил тутам явагддаг “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”- ээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар  “Бүрэн хангалттай” үнэлэгдлээ. Ингээд төрийн үйлчилгээг идэвх санаачлагатай, хариуцлагатай хийж, өмнөх оныхоо амжилтыг ахиулан 2020 ондоо амжилт бүтээл дүүрэн байх болтугай хэмээлээ. 

Үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн дарга нар  2019 оны үйл ажиллагааны жилийн эцсийн тайлангаа тавьж, 2019 онд эрхэлсэн ажилдаа эзэн болж идэвх санаачлагатай ажилласан албан хаагчдыг шагнаж, урамшуулан жилийн эцсийн тайлангийн хурал өндөрлөлөө. 

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 


 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

781
18308
44488
5845687

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc