ХАН-УУЛ ДҮҮРГИЙНХЭН 2019 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Төр захиргааны байгууллагууд жил бүр хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэн шинэ оны босгон дээр оны шилдгүүдээ шалгаруулан урамшуулдаг уламжлалтай. Шинэ он хаяанд ирж өнгөрсөн онд хийсэн бүтээсэн ажлаа дүгнэн алдаа оноогоо хэлэлцэх энэ үед Хан-Уул  дүүрэг /2019.12.20/ өдөр оны шилдгүүдээ тодрууллаа.
Шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагааг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээж үг хэллээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар Хан-Уул дүүргийн эдийн засаг нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд эрхэлсэн ажлын үр дүнгээрээ бодит хувь нэмэр оруулан идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын 2019 оны шилдгүүдээ шалгаруулан шагнаж урамшууллаа.   

Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх шилдэг хэлтсээр Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Хан-Уул Эрүүл мэндийн Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн даатгалын хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв зэрэг таван хэлтэс шалгарч шагналаа гардан авлаа. 

Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн нар шилдгүүдэд шагналыг гардуулав.    

Хан-Уул дүүрэг болон нийслэл хот, цаашлаад энэ Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зарцуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, төр захиргааны байгууллагууддаа 2020 ондоо улам их амжилт бүтээлээр дүүрэн, үр дүнтэй ажиллахыг хүсэн ерөөе. 

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

575
0
117397
7086495

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc