ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№14/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№14/

 

2019 оны 12 дугаар сарын 23                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

2

3

4

5

1

Статистикийн хэлтэс

Хүн амын 2020 оны тооллого эхэлж байгаатай холбогдуулан тооллогын комиссыг энэ 7 хоногт багтаан хуралдуулах

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Санхүү төрийн сангийн хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хийгдэх багц ажлуудад саналаа хүргүүлэх, захиалгаа өгөх /Хороодын барилга, замын ажил/

Ажлын 6 хоног

Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан

3

Онцгой байдлын хэлтэс

Дүүргийн Засаг даргын захирамжаар ажиллаж буй “Онцгой байдлын штаб”-ын үйл ажиллагааг танилцуулах / ирц, оролцоо гэх мэт/

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд

4

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Сайжруулсан түлшний борлуулалтын картын хяналт дүүргийн ЗДТГ-т ирж байгаатай холбогдуулан үйл ажиллагааг жигдрүүлэх, агаарын чанарын бүсэд байгаа гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл ажлыг сайтар хангах

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар

Сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн картын хэрэглээ болон түүхий нүүрсний хэрэглээнд тавих хяналтыг чангатгах

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Боловсролын хэлтэс

Сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулах саналыг 2019.12.23-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргад хүргүүлэх

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс

Төсвийн орлогын биелэлтийн мэдээг Нийслэлийн Санхүү төрийн сангийн хэлтэст баталгаажуулан, хүргүүлэх

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Хороодын Засаг дарга нар

Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүдийг орон гэртээ асран хамгаалагчгүйгээр орхихгүй байх чиглэлээр сэрэмжлүүлэг өгөх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр мэдээлэх

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар

Баярын өдрүүдэд ажиллах үйлчилгээний газруудын хоол, хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавих

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Санхүү төрийн сангийн хэлтэс, Эрүүл мэндийн төв

Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч байгаатай холбогдуулан шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Нийгмийн бодлогын хэлтэс, дүүргийн Нэгдсэн эмнэлэг

Good Neighbors” олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн эмнэлгийн нээлтийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангах

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд хийгдэж буй агаарын бохирдолтой тэмцэх ажилд идэвхигүй оролцож байгаа хороодын Засаг дарга нарт арга хэмжээ авах саналыг танилцуулах

Ажлын 6 хоног

Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан

13

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу төлөвлөгөө гарган, шилэн дансанд байршуулах замаар 2019 оны I улиралд багтаан олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах.

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

14

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Сайжруулсан түлшний нөөцийн мэдээг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргад албан бичгээр хүргүүлэх

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.12.30-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

984
9817
105709
5253834

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc