ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН 2019 ОНЫ ШИЛДЭГ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТАНДГУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 12 дугаар сарын 27 –ны өдөр 2019 оны шилдэг эмч, сувилагч, эмнэлгийн ажилтанд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.  
2019 онд хичээл зүтгэл гарган, ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй нийт 12 эмч, эмнэлгийн ажилнуудаа урамшуулан цом мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа. 


Мөн үр дүнгийн гэрээний биелэлтээ бүрэн хангалттай гүйцэтгэсэн Өрхийн эрүүл мэндийн шилдэг байгууллагаар  “Аминтус” өрхийн мэндийн төв Тэргүүн байр, дэд байранд “Уясах” өрхийн эрүүл мэндийн төв Дэд байр, “Энхбуянт-Манал” өрхийн эрүүл мэндийн төв Гутгаар байранд тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. 


Түүнчлэн
БИ ЭКО ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ ИРГЭН өдөрлөгийн хүрээнд бусдыгаа манлайлан оролцсон Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 9 дүгээр хорооны “Аяут” ,10 дугаар хорооны “Аминтус”, 16 дугаар хорооны “Энхбуянт-Манал” өрхийн эрүүл мэндийн төвүүд шалгарч талархалын бичиг гардууллаа. 

Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр нар оролцож, шагналыг гардуулав. 


Үргэлжлүүлэн дүүргийн Засаг даргын Тамгын газраас томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээ яаралтай авах буюу урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад гардуулж өглөө. Мөн хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээ зөв зохион байгуулах аргад суралцах, эмчилгээ оношилгооны талаар БНХАУ-ын Өвөрмонголын Анагаахын ухааны сургуультай хамтран туршлага судлах 17 эмч, эмнэлгийн ажилтнуудад эрхийн бичгийг  гардуулан өгч ажилд нь амжилт хүслээ.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

147
0
116969
7086067

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc