“БОГЦОН ДАХЬ СОЁЛЫН ӨВ” СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Албан бус-Насан туршийн боловсролын төв, дүүргийн Боловсролын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран зохион байгуулсан “Богцон дахь соёлын өв”  сургалт амжилттай явагдаж байна

2019.10.31-2019.11.01-ний өдрүүдэд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Бээжин дэх ЮНЕСКО-ийн төлөөлөгчийн газар хамтран “Богцон дахь соёлын өв” төслийг түгээн дэлгэрүүлэх өвийн боловсрол олгох зорилгоор сургагч багш нарыг бэлтгэсэн билээ.

Уг үйл ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн СӨБ, ЕБС-ийн багш нар, хороодын нийгмийн ажилтнуудад “Богцон дахь соёлын өв” төслийн зорилго, үйл ажиллагааг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх арга замыг хэлэлцэх, мэдээлэл, арга зүйгээр хангах, чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын хүрээнд:

  • Дэлхийн өв ба түүний ач холбогдол
  • Дэлхийн өв ба амьдралын хэв маяг
  • Дэлхийн өв ба хүрээлэн буй орчин
  • Дэлхийн өв ба аялал жуулчлал
  • Дэлхийн өв ба уламжлалт амьдралын хэв маяг
  • Соёлын өвийн хадгалалт хамгаалалт ба хуул бусааар хил дамнуулан худалдаалах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч, цаашдын үйл ажиллагаа залгамж холбооны талаар хэлэлцэж, дадлага ажлыг хийж гүйцэтгэв.

“Богцон дахь соёлын өв” сургалт 2020 оны 01 сарын 02,03,06,10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Ерөнхий Боловсролын сургуулийн бага ангийн багш-36, Нийгмийн ухаан, иргэний ёс зүйн боловсролын багш-32, СӨБ-ын багш-29 багш болон Хороодын нийгмийн ажилтан- 19 нийт 116 багш ажилчид сургалтад амжилттай хамрагдаж өвийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх “БАТЛАМЖ”-аа гардан авлаа.

Хамтран ажилласан Хороодын засаг дарга нар, Ерөнхий Боловсролын сургууль, СӨБ-ын удирдлага, сургалтад идэвхтэй хамрагдсан нийгмийн ажилтнууд, багш нарт талархал илэрхийлье.

Байгууллагын цахим хаяг:

  1. v www.hudabntnt.edu.mn
  2. Khanuul-ub@ncle.edu.mn
  3. Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв

Шинэ мэдээ

2402 сар

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ, дүүргийн 21 хороодын онцгой комиссын гишүүд хороодын байрнаасаа шууд онлайнаар холбогдож шуурхай хуралдлаа /2020.02.24/

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан хуваарийн дагуу сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдыг хариуцлагатай, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг сайтар түгээж ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт олон тахилгат уул, овоо байдаг тул баярын өдрүүдэд эдгээр газрууд руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавин хариуцлагатай ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын удирдлагууд болон онцгой комиссын гишүүдэд тус тус үүрэг болголоо.

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3433
27009
149452
5474788

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc