ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС, 15 ДУГААР СУРГУУЛИАС САНААЧЛАН “НЭГ БАГШ-10 АМНЫ ХААЛТ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ 1000 Ш МАСК ХАНДИВЛАЛАА

Дэлхий нийтэд тархаж буй Шинэ коронавирусын халдвар болон томуу томуу туст өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХУД-ийн боловсролын хэлтэс, Нийслэлийн тэргүүний 15 дугаар сургуулийн захирал, багш нар “НЭГ БАГШ 10-Н АМНЫ ХААЛТ” аяныг санаачлан зохион байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газарт 1000 ш амны хаалт оёж, өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ хандивлалаа.

Хандивын үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан үг хэлж,талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. ХУД-ийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, 15-р сургуулийн хамт олонд Мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олны зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье


 

 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

419
0
419
7119984

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc