ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ, ТАХИЛГАТ УУЛ, ОВОО РУУ ИРГЭДИЙГ ЗОРЧУУЛАХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРГАЛАА /2020.02.23/

Хан-Уул дүүргийн Онцгой комисс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр цаг үеийн байдлаар шуурхай хуралдлаа. Хуралдааныг дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан удирдан явуулж, дүүргийн Онцгой комиссын гишүүд болон мэргэжлийн ангиуд, хороодын Засаг дарга нараас шуурхай мэдээллийг авч, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын үйл явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн санал солилцлоо. 

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан хуваарийн дагуу сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдыг хариуцлагатай, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг сайтар түгээж ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт олон тахилгат уул, овоо байдаг тул  баярын өдрүүдэд эдгээр газрууд руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавин хариуцлагатай ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын удирдлагууд болон онцгой комиссын гишүүдэд үүрэгдлээ.   

Тухайлбал сар шинийн баярын өдрүүдэд тахилгат газрууд болох уул, овоо руу гарч олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, шашны зан үйл үйлдэхийг хориглосон шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид 2020 оны 02 дугаар сарын 24-ний 04:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд Богдхан уул, Зайсангийн амууд, Хийморийн овоо, Бурхантын овоо, Айдасын овоо, Богины ам зэрэг дүүргийн нутаг дэвсгэр дэх бүх тахилгат уул руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавьж ажиллах юм.


ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2153
21866
140007
7109105

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc