Хан-Уул дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар нийтийн эргүүлд хуваарийн дагуу ажиллана

/2020.02.27/-ны өдрийн 10:00 цагт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд дүүргийн Боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэгийн эрхлэгчид болон 21 хороодын удирдлагуудтай шууд онлайнаар холбогдон шуурхай хуралдаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн боловсролын байгууллагуудын удирдлагуудыг сургууль, цэцэрлэг нь хамаарагдах хорооны нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдалд томилогдон ажиллаж буй ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүдэд хүн хүч нэмэгдүүлэн хуваарь гарган ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд захирал, эрхлэгч нарт хамтран ажиллах талаарх үүрэг, чиглэл өглөө.

Мөн энэ үеэр Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эргүүлээр ажиллаж буй албан хаагчдад нэн шаардлагатай байгаа нэг удаагийн бээлий, амны хаалтаар ханган ажиллахаа дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга илэрхийлж, шаардлагатай тохиолдолд онлайнаар шуурхай хуралдан тулгамдсан асуудлаа тухай бүр шийдвэрлэж ажиллахыг холбогдох албаныханд үүрэгдлээ.

Түүнчлэн иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг сайтар түгээж ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт дэх уул, овоо руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавин хариуцлагатай ажиллахыг нийтийн эргүүлд ажиллах боловсролын байгууллагуудын удирдлагуудад дахин санууллаа.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2083
5008
306523
5790295

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc