ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АЖИЛЛАЖ БУЙ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДАД ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛЭЭР ХАНГАЛАА

Улс орон даяар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлэн ажиллаж байгаа билээ.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг байгууллагуудын ажилтан ,албан хаагчдад дүүргийн Засаг даргын нөөцөөс шаардлагатай хамгаалах хэрэгсэлээр ханган дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд холбогдох албаныханд гардуулан өглөө.


ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

843
0
59223
6487314

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc