ДҮҮРЭГТ БАЙРЛАХ 380 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Дэлхий улс орнуудад дэгдэлт, тархац нь өсөн нэмэгдэж буй Шинэ коронавирус халдварт болон томуу, томуу төст өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх хамгаалах чиглэлээр Улсын Онцгой Комиссын 2020 оны 02 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/223 тоот захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын A/108 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулан  бүх төрлийн баар, спорт, шашин урлаг соёлын газар, сүм хийд мөргөлт газар, бүжгийн болон йогын клуб, спорт заал, биллиард, саун, бассейн, фитнесс, амралт, аялал жуулчлалын газар, дэн буудлын газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр түр хүртэл хааж зогсоох шийдвэрийг хэрэгжүүлэн  албан мэдэгдэл хүргүүлэн үйл ажиллагааг зогсоон ажиллаж байна.

Шийдвэрийг хэрэгжүүлээгүй  А.А.Н.Б-ыг Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад заагдсан холбогдох арга хэмжээ тооцож ажиллаж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

                    ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

775
33274
54419
6482510

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc