ТУУЛ ГОЛ РУУ БАРИЛГЫН СУУРИАС ГАРСАН ХАЯГДАЛ УСЫГ ЗАЙЛУУЛЖ БАЙСАНД ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛАЛЛАА

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо,  Мишээл Экспо”-гийн баруун талд Мэнд констракшн ХХК барилгын ажил гүйцэтгэх явцад гарсан хөрсний усыг хоолой ашиглан Туул голын хөвөө рүү хийж байсан тус хөрсний уснаас 2 төрлийн дээж авч Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лабораторид хими, нян судлалын шинжилгээнд хамрууллаа.

Шинжилгээний дүнгээр Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/А/352 тоот тушаалаар “их” зэргийн бохирдолтой ангилалд хамаарч байсан бохирдолтой усыг Туул голын хөвөө рүү хийж байсанд зөрчлийг таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулан, албан даалгавар хүргүүлсэн. Хяналт шалгалт үргэлжилж байна.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1304
0
118126
7087224

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc