Эрүүл_иргэний_төлөө_хамтдаа_тэмцэцгээе!!

Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн дүүргийн Засаг даргын Тамгын газар, 17-р хороотой хамтран /2020.03.01/-ний өдөр Масктай машин” буюу эрүүл иргэний төлөө хамтдаа тэмцэцгээе уриатай арга хэмжээг зохион байгууллаа.

Тус ажлыг дэмжиж Монголын пажеро клубын хамт олон дэмжин оролцож, нэг дор олон хүн цугларуулахгүй байх үүднээс нэг машинд 2 хүн, явган эргүүлд 3-аас дээшгүй хүн байхаар хуваарилалтад орж ажиллалаа. Дүүргийн 17 дугаар хорооны санаачлагаар зохион байгуулсан уг ажил Удирдлагын академи, Оргил стар, Маршал таун, Хан-хиллс, Тайм-скүэр, Ривер гарден зэрэг чиглэлүүдээр явж, амны хаалтгүй иргэдэд амны хаалт тарааж, зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллав.

Мөн иргэд олноор зорчих 10 байршилд уриалга, зөвлөмжтэй самбар байршуулж, давхардсан тоогоор 561 иргэдэд амны хаалт, гар халдваргүйжүүлэгч, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж тарааж, иргэний биеийн халууныг шалгасан бөгөөд "Санхими" ариутгалын компани 23 аж ахуй нэгжид болон нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэлээ.

Арга хэмжээг маань дэмжин оролцсон
Монголын пажеро клуб болон "Санхими" ХХК-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4979
37954
24699
5825898

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc