Замын цагдаагийн гүүрэн гарцыг “ОЛИМПИЙН ГҮҮР” гэж нэрлэхээр боллоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Замын цагдаагийн гүүрэн гарцыг “Олимпийн гүүр” хэмээн нэрлэх шийдвэрийг гаргалаа.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй, Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн гарцыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр нэршүүлэхээр болоод байсан юм. 

Энэ дагуу өнгөрсөн оны аравдугаар сард иргэдээс нэрийн санал авсан бөгөөд Замын цагдаагийн гүүрэн гарцыг “ОЛИМПИЙН ГҮҮР” гэж нэрлэхээр боллоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

723
33266
54367
6482458

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc