Хяналт шалгалт үргэлжилж байна

2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн засаг даргын А/333 тоот захирамжийн хэрэгжилтэд ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар дүүргийн 21-р хороо, Буянт ухаа цогцолборын зүүн талын зам дагуу байрлах ТҮЦ ажиллуулж байсан 3 иргэний үйл ажиллагааг зогсоож, ЗШША явуулж, тус бүр торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.
Мөн Яармаг, Нисэхийн зам дагуу цана чарга, ил задгай худалдааг зогсоож, Чингисийн Өргөө амралтын газар ажиллаж байна гэх дуудлагын дагуу шалгалт хийхэд үйл ажиллагаа явуулаагүй байна.
Түүнчлэн 11-р хороон дахь Сарнайх нийтийн эзэмшлийн зам дагуу байрлах ТҮЦ-д шөнийн эргүүлийн хяналтаар ажиллаж буй Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч С.Гантуяа,  Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Бат нар хяналт тавьж үйл ажиллагаа явуулж байсан 1 иргэний ТҮЦ-ийг МЭДЭГДЭЛ нааж үйл ажиллагааг зогсоож ажиллалаа. Хан-Уул дүүргийн 2,4,6,8,9,19 дүгээр хорооны ТҮЦэгүүд ажилласан зөрчилгүй байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5465
38287
25185
5826384

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc