“Хүүхэд- эрхэм хэрэглэгч” үйл ажиллагаа хэрэгжиж байна

Монгол улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны 121/А780 дугаар тушаалаар “Олон улсын хэрэглэгчийн өдөр” буюу 3 дугаар сарын 15-ны өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд 2020 онд “Хүүхэд хэрэглэгч- Хүүхдийн эрүүл мэнд цэвэр орчин” сэдвийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын А/115, Хөдөлмөр нийгмийн хамгаалын сайдын А/71, Эрүүл мэндийн сайдын А/155 тоот 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хамтарсан тушаалаар “ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” үйл ажиллагаа 3 дугаар сарын 15-30-ны хооронд зохион байгуулах шийдвэр гарсан байна.  

“Хүүхэд эрхэм хэрэглэгч” арга хэмжээний хүрээнд хэрэглэгчийн боловсролынг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эрүүл, аюулгүй, зөв хэрэглээг гэр бүлд нь хэвшүүлэх, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэдээлэл зөвлөмжийг цахим орчин, хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээх чиглэлийн дагуу www.facebook.com/huuhed.hereglegch цахим хуудсыг ажиллуулж байна.

Тус цахим хуудсаар дамжуулан хүүхэд багачуудыг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх цахим хичээл, гэр бүлийн орчны аюулгүй байдлын хяналтын хуудас, гэрийн эмийн сангаа хэрхэн цэгцлэх, бүрдүүлэх, ашиглах заавар, эмийн зохистой хэрэглээний зөвлөмж, хүүхдийн гэрийн даалгаварыг хэрхэн хийлгэх талаар зөвлөмж мэдээллийг байршуулан ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1043
0
59423
6487514

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc