ДҮҮРГИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 45052 МКВ ТАЛБАЙГ АРИУТГАЖ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛНЭ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж байна.

Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн 45052 мкв талбайг, гэр хорооллын айл өрхүүдийн бохирын цооног, нүхэн жорлонг ариутган, халдваргүйжүүлэх ажил эхлээд байна.

Мөн үерт өртөж хөрсний бохирдол ихээр үүссэн далан, суваг шуудууг ариутган халдваргүйжүүлэх юм.
Өнөөдөр дүүргийн 1,2,3,15,20 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5472
38291
25192
5826391

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc