34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН ХУД ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭСТ МӨНГӨ БОЛОН МАСКА, ДАРХЛАА ДЭМЖИХ БҮТЭЭГДЭХҮҮН ХАНДИВЛАЛАА

Дэлхий нийтэд тархаж буй шинэ коронавирусын халдвар болон томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХУД-ийн 34 дүгээр сургуулийн Р.Өлзийхишиг захиралтай хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд   онцгой цаг үед дүүргийн нутаг дэвсгэрт хуулийг сахиулан  ажиллаж буй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст багш ажилчдын  оёсон амны хаалт, дархлаа дэмжих цай, мөнгөн хандив өгч,  ажлын амжилт хүслээ.

ХУД-ийн Боловсролын хэлтэс,  Нийслэлийн Хан- Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн хамт олонд Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийн өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлж, ажлын амжилт хүсье.

 

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

622
0
117444
7086542

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc