ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГА ДУУСАХАД 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Нийслэлийн 9 дүүргийн 173 хороонд SMARTUB аппликэйшныг ашиглан ОНХС-ийн санал асуулгыг иргэдээс авах ажил амжилттай үргэлжилж байна. Цахим санал асуулгад нийслэлийн 18-аас дээш насны бүх иргэд хамрагдах боломжтой бөгөөд санал асуулга 2020 оны 3 сарын 1-ээс 4 сарын 1-ний хооронд явагдаж байна.
Хан-Уул дүүргийн хэмжээнд цахим санал асуулгад оролцох боломжит нийт 92540 иргэн байгаагаас 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн байдлаар 27601 иргэн санал өгч санал асуулга 30 хувьтай үргэлжилж байна. 
Иргэд та бүхэн ухаалаг утсандаа SMARTUB аппликейшнээ татан авч Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны цахим санал асуулгыг сонгон санал асуулгадаа идэвхтэй оролцоно уу.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

699
18323
44406
5845605

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc