Засаг дарга Ж.Алдаржавхлан Туул голын эрэг дагуу байгуулагдаж буй гүйлт, дугуйн замын ажлын явцтай танилцлаа

/2020.03.31/ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Туул голын эрэг дагуу байгуулагдаж буй гүйлт, дугуйн замын ажлын явцтай танилцлаа.

Туул голын эрэг дагуу Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх 3.2 км ашиглагдаггүй талбайд гүйлтийн болон дугуйн зам бүхий Эко зурвасын ажлын явц 40 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна.

Тус талбайд нэмж  төмөр хашлага, амрах талбай, гэрэлтүүлэг, камержуулалт зэрэг тохижилтын ажил үргэлжлэх бөгөөд гүйцэтгэгч компаниудад ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан  үүрэгдлээ.

Эко зурвас бүхий зам ашиглалтанд орсноор хүүхэд багачууд, ахмадууд эрүүл эко, аюулгүй ая тухтай орчинд амарч суух нөхцөл бүрдэх юм.

Үргэлжлүүлэн дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан нар дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын болон “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ХҮТ-10 зэрэг олон нийттэй шууд харьцаж ажилладаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдад амны хаалт, гар ариутгагч, витамин өглөө.   

 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

667
21850
198368
6250229

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc