ХАН-УУЛ ДҮҮРЭГ ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ЗӨВЛӨМЖ, ДАВТЛАГА ХИЧЭЭЛИЙГ ОНЛАЙНААР ЗОХИОН БАЙГУУЛНА

Хан-Уул дүүргийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 30 сургуульд 1354 суралцагч 12 дугаар ангид суралцаж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор төгсөх ангийн сурагчдад зөвлөмж, давтлага хичээлийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 7 хоног бүрийн лхагва, баасан гаригийн 17:00 цагаас “Хан-Уул дүүргийн иргэд” Facebook group-д шууд нэвтрүүлэг хийн онлайнаар зохион байгуулна.
Короновирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хичээл сургалтын үйл ажиллагааг хаасантай холбогдуулан мэдээлэл, технологийг ашиглан сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна.
2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах төгсөгчдөд зориулан Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, төгсөх ангийн багш, сурагчид, эцэг эх,асран хамгаалагчидтай онлайн хурал, уулзалт зохион байгуулж, элсэлтийн ерөнхий шалгалтын бүтэц, зохион байгуулалтын талаарх бүхий л мэдээллийг дүүргийн Боловсролын хэлтсийн вэб сайтаар шуурхай хүргэн ажиллаж байна.
2019-2020 оны хичээлийн жилд 12 дугаар анги төгсөгчдөдөө шалгалтаа амжилттай өгч, сонгосон мэргэжлээрээ амжилттай суралцахыг хүсэн ерөөе.
Эрхэм баян эрдэм ухаан дэлгэрэх болтугай.
👇 ЭНД ДАРЖ group-дээ нэгдээрэй

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1039
22028
198740
6250601

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc