ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!

Хаврын хуурайшилт ихтэй энэ үед иргэд та бүхэн Улсын Онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг хэрэгжүүлж, уулын амуудад аялал зугаалга болон явган аялал хийхгүй байх, зуслангийн айлууд өнжмөл өвсөө шатаахгүй, үнс нурмыг ил задгай асгахгүй байхыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тогтмол сануулсаар байгаа билээ.

Иргэд сэрэмжлүүлгийг үл хайхран болгоомжгүй үйлдлээс болж гал алдаж, асар их хохирол, эрсдэлийг дагуулсаар байна.

 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс өчигдрийг хүртэл Хан-Уул дүүрэгт 2 удаагийн томоохон хэмжээний түймрийн дуудлага ирж, алба хаагчид цаг алдалгүй ажиллаж, галыг бүрэн унтрааж ажиллалаа.

 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 8 дугаар хороо Жаргалантын амны хойд энгэрт 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 16:35 цагт гал гарч байна гэсэн дуудлага ирсний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Тэргүүн дэд даргаар ахлуулсан Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн 79 алба хаагч, 6 автомашинтайгаар ажиллаж,  17:25 цагт 2.5 га газрыг цурманд бүрэн оруулж, өчигдөр 16:35 цагт дахин 65 алба хаагч, 16 автомашинтайгаар ажиллаж, түймрийг 17:48 цагт бүрэн унтрааж ажиллалаа.

 

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14.26 цагт тус дүүргийн 11-р хороо иргэдийн нэрлэж заншсанаар Соёмботой ууланд гарсан түймрийн дуудлагаар 3 ангийн үндсэн болон бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн мөн нэмэлтээр Нийслэлийн Аврах анги-105-ын нийт 49 алба хаагч, 13 автомашинтайгаар очиж ажиллалаа. Хажуугийн барилгын гүйцэтгэл хийж байсан 200 орчим ажилчид хамтарснаар нийт 4,5 га талбайд гарсан түймрийг доор байрлах айлууд руу орж, тархахаас нь өмнө цаг алдалгүй унтраалаа.

 

Иргэн таны санамсар болгоомжгүй хийсэн нэг үйлдэл хичнээн их хохирол учруулж, өөрсдийгөө болон өрөөлийг эрсдэлд оруулж байгааг ухамсарлан өнжмөл өвс ихтэй газар гал алдах эрсдэл бүхий болгоомжгүй үйлдлээ хянаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС онцгойлон анхааруулж байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

715
21855
198416
6250277

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc