Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Монгол улсад генерал цол бий болсны түүхт 76 жилийн ойг тохиолдуулан дүүргийн харьяа 15 генерал цолтонд хүндэтгэл үзүүллээ

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг  “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 76 жилийн ойн өдөр тохиож байна.

Монгол улсад генерал цол бий болсны түүхт 76 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн харьяа 15 генерал цолтонд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Уламжлал ёсоор дүүргийн 15 генерал цолтонд  тус мэндчилгээг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Г.Жаргалсайхан гардуулан өглөө. 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5791
23960
143645
7112743

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc