Гал унтраах зориулалтын багаж хэрэгслүүд хүлээлгэж өглөө

Ой хээрийн түймэр унтраах зориулалтын багаж хэрэгсэл болох үүргэвчит гал унтраагуур Рело 21 ширхгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэж өглөө.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Онцгой байдлын хэлтэст Kenwood, Vertex-/VX-160/180/, Icom /IC-f3103d/ загварын хэт богино долгионы гар радио станц 10 ширхэгийг, хэлтсийн дарга дэд хурандаа В.Батсайханд хүлээлгэн өглөө. Энэхүү гар станцыг алба хаагчид тухайн түймэр дэгдсэн газар орны байршил, цаг агаар, түймрийн нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх, мэдээллийг цаг алдалгүй солилцож нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай ажиллахад ашиглах юм. 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1135
22073
198836
6250697

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc