Богдхан ууланд дахин гарсан түймрийг цурманд орууллаа

Богдхан уулын Зайсангийн амны баруун энгэрт гал гарлаа гэсэн дуудлагыг нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн утсанд өнөөдөр /2020.05.01/ 10 цаг 52 минутанд өгснөөр түймрийг унтраахаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 4 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 18 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 74 дүгээр анги, нийслэлийн Аврах анги-105, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 4, Ус сувгийн удирдах газраас 2, нийслэлийн Онцгой байдлын газрын ой хээрийн эргүүлээр 4 алба хаагч, Мөнх-Хас цамхагийн барилгын ажилчид, иргэд 14, нийт 68 хүн 18 автомашинтай ажиллаж 13.18 цагт цурманд бүрэн оруулсан байна. Түймэр нь нийт 1.5 га талбайг хамарсан байна.

Иргэдийн анхааралд: Ногоон бүсэд зорчихдоо ил гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж өөрийн болон бусдын эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах, урьдчилан сэргийлж сэрэмжтэй байхыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1144
22081
198845
6250706

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc