ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202001061
Хан –Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил”-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 1 жилд /2019 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлого нь 50 000 000 төгрөгөөс багагүй байна.
Баталгаажсан жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 1 жил /2019 он/
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
Сүүлийн 1 жилийн /2019 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 50 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийсэн байна.
Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд:
Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог :
2.1.1: Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт /ба түүнээс дээш/
Тендерийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цаг–аас өмнө цахим системээр илгээнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10.30 минут -т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 70009011