ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

                                                  Огноо: 2017 оны 05 дүгээр сарын 05

Тендер шалгаруулалтын нэр:  Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд 2 ширхэг худаг гаргах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД 2017/ДТ-11/2-3

 

Хан–Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд 2 ширхэг худаг гаргах ажил”-ыг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.

 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянга)
төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

Тендерт оролцогч нь Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас тендерийн урилгыг нээлт болохоос 1 өдрийн өмнө бичгээр авсан байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

    • Борлуулалтын хэмжээ:
      • Сүүлийн 2 жилд  / 2015, 2016 он / гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь  30.0 сая төгрөгөөс багагүй байна.
    • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
      • Сүүлийн  2 жил буюу 2015, 2016 он
    • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
      • Сүүлийн 2 жилийн / 2015,  2016 он / аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 20.0 сая төгрөгөөс багагүй үнийн дүнтэй худгийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
    • Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Тийм

Үүнд:

  • БУ 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил
  • УБ 2.3.1 Услалтын уст цэг, худаг, Услалтын системийн гидротехникийн барилга байгууламжийн ажил

Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цаг–аас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 минут -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 11-341873

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

376
11039
122107
360344

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc