ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№05/

 

2020 оны 04 дугаар сарын 06                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

2

3

4

5

1

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Дүүргийн Засаг даргын удирдамжаар батлагдсан хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хөгжлийн нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын ажлыг шалгах, зөвлөн туслах ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ 7 хоногт багтаан ажлаа танилцуулах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, 21 хороод, Нийт байгууллага

Хан-Уул дүүргийн 2019 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын мэдээ, мэдээллийн фото сэтгүүл хэвлэгдэн гарч байгаатай холбогдуулан дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, хороодын Засаг дарга нар уг сэтгүүлтэй танилцан, хариуцсан хороодын бүртгэлтэй өрхүүдэд тараах ажлыг зохион байгуулах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

21 хороод, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Цагдаагийн газар

Дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцад хороодын Засаг дарга нар хяналт тавьж, хамтран ажиллах /камержуулалтын ажилд Цагдаагийн газартай хамтран саналаа өгөх/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

21 хороод, Газар зохион байгуулалтын алба

Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй нүүн ирж, суурьшиж байгаа иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, хашаа хайсаа зөвшөөрөлгүй сунгаж байгаа иргэдэд хяналт тавьж ажиллах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газар

Дүүргийн нутаг дэвсгэрт гал түймэртэй тэмцэх ажлыг зохион байгуулах тухай захирамж гаргаж, мөрдүүлэх

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, 10 дугаар хороо

Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэн, шилжүүлэх ажилд хяналт тавьж ажиллах /10 дугаар хорооны адууг нүүлгэн шилжүүлэх/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Зөвшөөрөлгүй ТҮЦ ажиллуулж байгаа иргэдэд хяналт тавьж, үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах

Ажлын 7 хоног

Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын Тамгын газар

8

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Ууд Агро” ОНӨААТҮГ

Хог хаягдлыг цэвэрлэх ажлыг эрчимжүүлэх, үүсмэл хогийн цэг, малын сэг зэмийг устгах, нүхэн жорлонг ариутгах ажлыг зохион байгуулах

Ажлын 7 хоног

Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын Тамгын газар

9

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод

Дүүргийн Засаг дарга болон холбогдох хэлтэс, албадын удирдлагууд энэ 7 хоногт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах тул бэлтгэл ажлыг ханган ажиллах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Биеийн тамир спортын хороо

Дүүрэгт баригдаж буй спортын үйл ажиллагаа явуулах обьектуудтай энэ 7 хоногт багтаан дүүргийн удирдлагууд танилцах тул бэлтгэл ажлыг хангах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, 21 хороод, нийт байгууллага

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан дэргэдэх хэлтэс, албад, хороод амралтын өдрүүдэд ажлын байран дээрээ ажиллах эргүүл, жижүүрийн хуваарь гарган томилж ажиллах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2020.04.15-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

цахим хаягаар хүлээн авна

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3186
14965
79918
6677791

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc