НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№07/

 

 

2020 оны 10 дугаар сарын 05                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

2

3

4

5

1

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудаа энэ сарын 15-ны дотор бүрэн дуусгах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харьяа инженер хангамжийн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, халаалт дулаанаа аваагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дулаанд холбох ажлыг яаралтай зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харьяа инженер хангамжийн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Гэмтэл саатал гарсан тохиолдолд сэргээн засварлах, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах шуурхай бригадыг бэлэн байлгах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харьяа инженер хангамжийн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис, давсаа хангалттай нөөцлөх. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харьяа инженер хангамжийн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис, давсаа хангалттай нөөцлөх, Давс цацдаг зориулалтын машин тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хангах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд, Захирагчийн харьяа инженер хангамжийн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Захирагчийн харьяа инженер хангамжийн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс

Засгийн газрын 2020 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Нийслэлийн мал аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах. /Хүнс, хөдөө аж ахуйн газар, Багануур, Багахангай, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан,Хан-Уул дүүрэг/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

САЙЖРУУЛСАН ТҮЛШЭЭР ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Сайжруулсан шахмал түлшний нөөц сайтар бүрдүүлэх, боруулалтын цэг нэмэгдүүлэх ажлуудаа эрчимжүүлж, дүүрэг, хороодын Засаг дарга нартай ажлаа уялдуулж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХХК/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, угаарын хийх ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХХК, Нутгийн захиргааны байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлэх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг хангаж мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах./Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХХК, Нутгийн захиргааны байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчин болон хүүхэд, багачуудын цугладаг газруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах чиглэлээр олон нийтийн оролцоотой уриалга гаргаж, зохион байгуулж ажиллах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ТУХАЙ: Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед ажиллах коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам”-ын хэрэгжилтийг хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

13

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс

Сонгуулийн хороодын байр болон санал авах байрыг зохих журмын дагуу бэлтгэж, байрны аюулгүй байдал болон тээвэр, холбоо, тоног төхөөрөмж бусад эд хэрэгслээр хангах. • Хууль тогтоомжид заасны дагуу Соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, байр, танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах үүргийг ямар нэг чирэгдэлгүйгээр шуурхай зохион байгуулах ажлыг хэвшүүлэх. • Нэр дэвшигчдээс сонгогчидтой уулзалт хийх, хурал, цуглаан зохион байгуулах үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга нар дэмжлэг үзүүлж, сонгуульд оролцогч талуудад тэгш хандах; • Баг, хорооны Засаг дарга нар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очих боломжгүй сонгогч нарын судалгааг гаргаж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх тухай тэдний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд цаг хугацаанд нь хүргүүлэх; • Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, гадаа, битүү талбайд худалдаа, үйлчилгээ гаргах зэрэг үйл ажиллагааг хориглох; Бүх шатны сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчдад чөлөө олгож, ажиллах нөхцөлөөр хангах, цалин, нэмэгдлийг бүрэн олгох арга хэмжээг хэрэгжүүлэх. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дүүргүүдийн Засаг дарга нар, нутгийн захиргааны байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

14

Нийгмийн бодлогын хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн өдрийг угтах зохион байгуулалтын бэлтгэл ажлыг сайтар хангах. /НЗДТГазар, Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлаг, бусад харьяа газрууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

15

Цагдаагийн газар, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна болон дотор орчны камерын хяналтын системд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

16

Нийгмийн бодлогын хэлтэс, Цагдаагийн газар, Гэр, бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс

Нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэдрүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2020.10.13-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2520
17737
136658
7105756

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc