ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№09/

 

2019 оны 07 дугаар сарын 08                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,“Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Хариуцсан нутаг дэвсгэрийн гудамж, зам талбайг хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулан, хяналт тавьж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Хууль зүй, архивын тасаг, Газар зохион байгуулалтын алба,

Нийт байгууллага

Баяр наадмын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийг томилох, хяналт тавьж ажиллах, Газар зохион байгуулалтын алба хариуцлагатай жижүүрээ томилон, бэлэн байдалд ажиллуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Санхүү төрийн сангийн хэлтэс, Нийт байгууллага

Дүүргийн 2020 оны орлого, зарлагын төлөвлөгөөний төслөө 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлэх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн I,II хэлтэс

Хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, аливаа болзошгүй осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх аян зохион байгуулан сануулга, сэрэмжлүүлэг өгөх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн орчны аюулгүй байдлыг сайтар ханган тог цахилгааны утсыг цэгцлэх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, удаашралтай байгаа төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I,II хэлтэс

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, Онцгой комиссын гишүүд анхаарал тавьж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I, II хэлтэс

Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх, хяналт тавьж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Хороо хуваах ажлыг эрчимжүүлэх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

БНСУ-ын зочид төлөөлөгчдийг хүлээж авах ажлыг сайтар зохион байгуулах, хуваарь гарган томилгоожуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ

БНСУ-ын буцалтгүй тусламжаар ирж байгаа хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалттай хүлэмжүүдийг хүлээн авах ажлыг зохион байгуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Ээлжийн амралтаа авах гэж буй хэлтэс, албадын дарга нар Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст мэдэгдэж, орлон гүйцэтгэх албан хаагчаа томилж, ажлаа хүлээлгэж өгөх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Үндэсний их баяр наадмаас өмнө 120 мянгатын автобусны буудлын хойд талын ногоон дугуй засварыг буулгах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.07.10-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

902
22079
84381
4300636

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc