НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ЦАХИМ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№02/

 

2021 оны 01 дүгээр сарын 11                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх он дамжин хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналтыг сайтар тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, болон бусад захиалагчийн хяналт тавьж байгууллагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ

2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийтийн эзэмшлийн зам талбайд эвдэрч гэмтсэн авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Халтиргаа гулгаанаас сэргийлж аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50м хүртлэх цас мөс, хог хаягдлыг цэвэрлэх, орчны аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс

2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу дулаан, цахилгаан, хог, усны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ээс 2021 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд тэглэсэнтэй холбогдуулан хог хаягдлын төлбөр хураамж, санхүүгийн тооцоо судалгааг нарийвчлан гаргаж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Татварын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Замын цагдаагийн хэлтэс

Нийслэл хотын гудамж замд тээврийн хэрэгслийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм, журмыг сайтар мөрдүүлж, хяналт тавьж ажиллах. /Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийт хороолол, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны иргэдийн бүртгэл жагсаалтыг гаргаж QR код олгох болон авто тээврийн шалган бүртгэх товчоог шилжүүлж байршуулах талаар санал, боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Нийт байгууллага

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/06 дугаар захирамжийг заалт тус бүрээр хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийт байгууллагууд удирдлагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ, Нийт байгууллага

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, иргэдийн хөдөлгөөнийг хянах бүртгэлийг сайтар хөтөлж, коронавируст /Ковид-19/-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлэн байлгаж ажиллах. /Нийт байгууллагууд удирдлагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан амралтын өдрүүдэд иргэд, гэр бүлээрээ цэцэрлэгт хүрээлэн, зуслан болон ууланд гарах хөдөлгөөн нэмэгдэх тул хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлж, орчны халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах; /Нийт байгууллагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Төрийн албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ 02 дугаар сарын 10-ны дотор өгч дуусгах. /Нийт байгууллагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлаг болон нийслэлийн өмчит, төсөвт байгууллагуудын 2020 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг өмнөх онуудаас онцлог цахим системийг ашиглан, байгууллагуудын ирүүлсэн тайлангийн хүрээнд зохион байгуулах тул бэлтгэлийг сайтар хангаж ажиллах. /Нийт байгууллагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.01.14-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

205
4212
128511
7566439

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc