ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

2019 оны 09 дүгээр сарын 11

 

  1. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжих зураг төслийн ажлын зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

     

  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Усан спорт сургалтын төвийн барилгын зураг, төсөл боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил. Зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэхэд хуанлийн 45 хоногийн мэргэжлийн үйлчилгээ шаардагдана.

     

  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 14-16 зүйлийн холбогдох шаардлагыг хангасан байхаас гадна уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

     

    • Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга, Улсын бүртгэлийн гэрчилгээ
    • Тухайн зураг төслийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл
    • Ижил төстэй ажлын туршлагын дэлгэрэнгүй мэдээлэл /магадлалын ерөнхий дүгнэлт/,
    • Жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан /сүүлийн 2 жил: 2017, 2018 он/
    • Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлсөн эсэхийг нотлох татварын байгууллагын тодорхойлолт.

       

      Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

       

  4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019.09.20-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019.09.20–ны өдрийн 10 цагийн дотор ирүүлнэ үү.

     

  5. Зөвлөхийн саналын баримт бичгийг Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна.

 

Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Засаг даргын Тамгын газрын байр, 9 давхарт 902 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны алба, утас: 70009011

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

969
18608
149079
4723294

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc