ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

                                                  Огноо: 2018 оны 07  дугаар сарын 10

Тендер шалгаруулалтын нэр:  Хан-уул дүүргийн 13 дугаар хорооны 1 дүгээр хэсгийн 2, 5 дугаар байрны фасад засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД 2018/ НОНХ-357

Хан –Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-уул дүүргийн 13 дугаар хорооны 1 дүгээр хэсгийн 2, 5 дугаар байрны фасад засварын ажил”-ыг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

 Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.

 Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

        Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

            Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 2 жилд  /2016, 2017 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь 15 000 000 төгрөгөөс багагүй байна.

            Баталгаажсан жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил /2016, 2017 он/

            Сүүлийн  хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Сүүлийн 2 жилийн /2016,  2017 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа  10 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй  фасад засварын ажил хийсэн  байна.

Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд:

Барилга,  хот  байгуулалтын яамнаас олгодог :

  • 2.1.1: Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

    Эсвэл

  • БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

Тендерийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 10.00 цаг–аас өмнө цахим системээр илгээнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны  07 дугаар сарын 23-ны өдрийн 10.30 минут -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй  бараанд давуу  эрхийн  зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 70009011

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2358
14627
182319
2807698

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc