НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№03/

 

 

2020 оны 02 дугаар сарын 03                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

2

3

4

5

1

Нийгмийн бодлогын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийт байгууллага

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Нийгмийн бодлогын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/108 дугаар захирамж, Нийслэлийн онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Нийт байгууллага

“Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсрол, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, орон гэртээ асран хамгаалагчгүйгээр орхихгүй байх чиглэлээр сэрэмжлүүлэг өгөх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан эцэг эхчүүдэд давдамжтайгаар мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүрэг, Хорооны Засаг дарга нар болон бусад байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Нийгмийн бодлогын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийт байгууллага

“Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн байгууллагадаа ухуулга, сурталчилгаа хийх, ажилтнуудын дархлааг дэмжих, амны хаалт хэрэглэх, бусад халдваргүйжүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Томоохон захуудад болон худалдааны төвүүдэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, ухуулга, сурталчилгаа хийх, амны хаалт хэрэглүүлэх, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, хүнсний аюулгүй байдлыг хангуулж хяналтыг тогтмол тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар, Бусад байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Нийт байгууллага

Цаг үеийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан байгууллагууд өөрсдийн дүрмээр хүлээсэн чиг үүрэг болон түүхий нүүрсний хэрэглээнд тогтмол хяналт тавих, хяналт шалгалтын эрчмийг сулруулахгүй, хэрэгжилтийг цаг хугацаанд сайтар хангаж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Хөрөнгө оруулалтын болон эрх шилжүүлсэн ажлуудыг үнэлгээний хороо байгуулж, тендерийг зарлах ажлуудыг хуулийн хугацаанд ил тод, нээлттэйгээр зохион байгуулж ажиллах. /НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Эрх шилжүүлсэн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 02 дугаар сарын 10-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч дуусгах. /Нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/39 дүгээр захирамжаар 2020 оны нийслэлийн төсвийн орлогын сар, улирлын хуваарийг батлагдсан, оны эхнээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх, урьд оны дутуу төлөлтийг барагдуулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах. /Нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Хог хаягдлыг менежмент сайжруулах, хог хаягдлыг бууруулах сайжруулах зорилгоор Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж байгууллага нар “Гурвалсан гэрээ”-г байгуулж, тохижилт, хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээний хяналтыг сайржуулж ажиллах./Захирагчийн ажлын алба, Дүүргүүдийн Засаг дарга, Хот тохижилтын аж ахуйн нэгж байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэлийн хэмжээнд хог хаягдлыг цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэл, дүүргийн өмчит болон аж ахуйн нэгж байгууллагуудын хогны машинуудад хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах “Цахим хяналт” системийг бий болгох ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлага, хяналт тавих зэргийг журамлах журмын төслийг боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүдийн Засаг дарга, Хот тохижилтын аж ахуйн нэгж байгууллагууд, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2020.02.11-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

2402 сар

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ, дүүргийн 21 хороодын онцгой комиссын гишүүд хороодын байрнаасаа шууд онлайнаар холбогдож шуурхай хуралдлаа /2020.02.24/

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан хуваарийн дагуу сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдыг хариуцлагатай, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг сайтар түгээж ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт олон тахилгат уул, овоо байдаг тул баярын өдрүүдэд эдгээр газрууд руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавин хариуцлагатай ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын удирдлагууд болон онцгой комиссын гишүүдэд тус тус үүрэг болголоо.

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3488
27037
149507
5474843

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc