НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ /№14/

 

 

   2019 оны 07 дугаар сарын 31                                                                                                                                                             Улаанбаатар хот

 

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд: • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжийн хашаанд байгаа янданг буулгах ажлыг зохион байгуулах. • Түүхий нүүрсийг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг зохион байгуулах. • Шинээр боловсруулагдсан журмыг батлуулах ажлыг шуурхайлах. • УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Удирдлагууд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн ЗДТГ-ын албан хаагчид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах нарийвчилсан хуваарийг гаргах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс: Түүхий нүүрсийг хотод нэвтрүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх үүднээс “Морингийн даваа” болон “Өлзийт”-ийн хэсэгт 2 Хяналтын постыг 24 цагаар ажиллуулж байна.

Дүүргийн хэмжээнд гэр хороололд сайжруулсан түлш боловсруулах 61 цэг батлагдсан.

Мөн 35 халаалтын зуух эзэмшиж байгаа 28 аж ахуйн нэгж байгууллагуудад ЗГ-ын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлш түлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлш нөөцөлж ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн.

Дүүргийн 11 дүгээр хорооны “Номун вилла” хотхонд түүхий нүүрс түлж байгаа талаар ирүүлсэн иргэний гомдлын дагуу дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарч хяналт шалгалт хийж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож, халаалтын зуухны үйл ажиллагааг нь зогсоож, нөөцөлсөн 3.5 тн нүүрсийн буцаан татан авалт хийлгэх арга хэмжээ авч ажилласан. Тус хотхон нь төвийн шугамаас хэрэглээний халуун усаа хангаж байна.

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд НМХГ-ын БОГУУХХ-ын байгаль орчин, газрын хяналтын 4 улсын байцаагчтай хамтран тус дүүргийн 1,2,3,11,15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа авто засвар, дугуй засвар, түц, манаачийн байр зэрэг газруудаар үзлэг шалгалт хийж нийт 10 газарт түүхий нүүрс түлэхгүй байх, цахилгаан халаалтад шилжих талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн.

Хороод: Дүүргийн 4,5,6,7,8,9,10,12,13,14,16 дугаар хороод нь Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд хорооны Засаг даргын захирамж гарган төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд дээрх ажлын хүрээнд нийт 65 ААНБ-уудад түүхийн нүүрсийг хэрэглүүлэхгүй байх талаар гарын авлага зөвлөмжийг хүргүүлэн байнгын хяналт тавин ажиллаж байна.

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

90%

Үүрэг даалгаврыг: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Г.Бат, Нэгдсэн эмнэлгийн Архив, бичиг хэргийн ажилтан Л.Оюун, Хороо хариуцсан мэргэжилтэн Н.Солонго

2

Иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах 3 сарын хугацаатай шуурхай ажлын горимд шилжиж, гүйцэтгэсэн ажлаа дүүрэг тус бүрээр холбогдох чилэлийн дагуу тоо хэмжээ, байршил, харьяалах нутаг дэвсгэр /дүүрэг, хороо/ зэргээр Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс: Иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах хүрээнд 4 түвшний 496 хүнээс бүрдсэн хяналтын багийг ажиллуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцагч байгууллага, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн арчлалт хамгаалалтыг хариуцагч байгууллагуудыг шуурхай ажлын горимд шилжүүлж хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх, машин техник хэрэгсэл ажилчдыг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулах, цахилгааны утас ил гарсан гэрэлтүүлгийн шонг таглуулах, ил задгай кабелуудыг цэгцлэх талаар үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

70%

Үүрэг даалгаврыг: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн

3

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай“ А/503 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд: • Барилга, байгууламж болон авто замын засвар шинэчлэлийн ажил • Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил • Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилтийн ажил • Орон сууцны хорооллын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар үйлчилгээний ажил • Гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн зэрэг ажлуудыг графикт хугацаанд дуусгах, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах. • Засгийн газрын 2019 оны Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай 285 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах. /

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс: Дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжаар 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороодоос нийт 2,068,028,744 төгрөгийн өртөг бүхий 74 засварын ажлын санал ирүүлснээс өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй 8 цэцэрлэг, 12 ЕБС, 2 эмнэлгийн нийт 544.4 сая төгрөгийн засварын ажлын саналыг УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэст 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 09/354 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

  • ОСНААУГ-ыг “ХҮТ-10” 2019-2020 онд өөрийн

    хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр 93.06 сая төгрөгийн 26 шинэчлэн солих засварын ажил төлөвлөснөөс гүйцэтгэл 35%, 78.2 сая төгрөгийн урсгал засварын 16 ажил төлөвлөснөөс гүйцэтгэл 27%-тай явагдаж байна. Нийт төлөвлөсөн их, урсгал засварын ажил 30.8%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

  • Улсын төсөв, гадаадын тусламжийн хөрөнгө

    оруулалтаар Хан-Уул дүүрэгт 11 цэцэрлэг, 6 ерөнхий боловсролын сургуулийн барилгын өргөтгөл болон буулгаж шинээр барих ажлууд явагдаж байна.

  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд

    хийгдэх 59-р сургууль, 145-р цэцэрлэгийн барилгын засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шатандаа, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 67-р цэцэрлэгийн дээврийн засвар, 41-р сургуулийн спорт залны засвар, 18-р сургуулийн урлагийн болон спорт заалны засвар, 60-р сургуулийн 1-р байрны цахилгааны их засвар, 34-р сургуулийн сантехникийн их засварын ажлуудын тендер зарлагдсан.

  • Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 252.1 сая

    төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3, 4, 10, 11, 12, 16 дугаар хороодын нийтийн эзэмшлийн гудамж талбайд гэрэлтүүлэг хийх ажил 16-р хорооноос эхлэн явагдаж байна.

  • Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 5

    байршилд, дүүргийн хөрөнгө оруулалтаар 5 байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах тохижилтын ажлууд хийгдсэн.

  • Хан-Уул дүүргийн Засаг даргын А/178 дугаар

захирамжаар байгуулсан Үнэлгээний хорооны “Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд явган хүний зам шинээр тавих, засварлах ажил” /ХУД2019/НТХ-376/-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тухай зөвлөмжийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 198 дугаартай албан бичгээр Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүргүүлсэн.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс: Дүүргийн хэмжээнд хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • Мал аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулах ажлыг хэсгийн бүрэлдэхүүн, ажлын хэсгийн төлөвлөгөөг батлуулахаар захирамжийн төслийг боловсруулсан.
  • Дүүргийн 12,13,14 дүгээр хорооны мал бүхий иргэд, аж ахуйн нэгжийн бэлтгэвэл зохих өвс тэжээлийн төлөвлөгөөг хороодод хүргүүлсэн.
  • Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх төсвийн тооцоог гаргаж, шаардагдах санхүүгийн эх үүсвэр 50.0 сая төгрөгийг 2020 оны дүүргийн төсөвт тусгуулахаар санал хүргүүлсэн. Дүүргийн аюулгүйн нөөцөд өвс 50тн, тэжээл 25тн-ыг тус тус бэлтгэхээр төлөвлөөд байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

70%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа

4

Хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих, батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар хариуцсан дүүрэг, дүүрэг дээр очиж ажиллах, хөрөнгө оруулалтын ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс: Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/188, А/256 дугаар захирамжаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 10,373.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 7 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх дүүргийн Засаг даргад шилжин ирсэн. Үүнээс гэрээ байгуулсан-1, үнэлгээ хийгдэж буй-1, тендер зарласан-3, газрын захирамж, зураг төсөв хүлээгдэж буй-2 төсөл арга хэмжээ байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/376, А/529 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 557.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 35 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх дүүргийн Засаг даргад шилжин ирсэн. 34 байршилд явган зам тавих ажлын гүйцэтгэгчээр Ууган Орхон ХХК шалгарч гэрээ байгуулагдаж байна. Хог тээврийн автомашин худалдан авах ажлын техникийн тодорхойлолт боловсруулагдаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/132, А/373, А/624 дүгээр захирамжаар нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 800.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 15 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх дүүргийн Засаг даргад шилжин ирсэн. Үүнээс үнэлгээ хийгдэж буй-3, тендер зарлагдах шатанд-8, ажлын даалгавар хүлээгдэж буй-2, байршлын судалгаа хийгдэж буй-2 төсөл, арга хэмжээ байна.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 30 төсөл, арга хэмжээнээс хэрэгжиж дууссан-2, хэрэгжиж буй-5, гэрээ байгуулах шатанд-8, үнэлгээ хийгдэж буй-5, тендер зарласан-3, тендерийн баримт бичиг боловсруулж буй-1, зураг төсөвт магадлал хийгдэж буй-2, зураг төсөв хийгдэж буй-4 төсөл, арга хэмжээ байна.

Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих 10 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулагдаж ажил эхэлсэн.

Худалдан авах ажиллагааны алба: Нийслэлийн Засаг даргын орлогч М.Халиунбат 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтын ажлын чанар гүйцэтгэлтэй танилцах, хяналт шалгалт хийх зорилгоор тус дүүрэгт ажиллан, дүүргийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтаар Худалдан авах ажиллагааны албаны дарга, худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллүүд , нийслэлээс эрх шилжүүлэн ирүүлсэн төсөл арга хэмжээ мөн захиалгат төсөл арга хэмжээнүүд, 2019 оны хагас жилийн байдлаар албан дээр зарлагдаж байгаа нийт төсөл хөтөлбөрийн тендер шалгаруулалтын явцын мэдээг тус тус танилцуулж ажилласан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана

 

70%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг, Худалдан авах ажиллагааны албаны Бичиг хэрэг, архивын ажилтан Э.Мөнхжаргал

5

Сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөл барих болон урсгал засварын ажлуудыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны дотор дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах.

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс: Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/188 дугаар захирамжаар худалдан авах ажиллагааны эрх шилжин ирсэн улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 189 дүгээр цэцэрлэгийн гэрээ байгуулагдаж байгаа бөгөөд 12 дугаар цэцэрлэгийн тендерийн баримт бичигт үнэлгээ хийгдэж байна.

Боловсролын хэлтэс: Буулгаад шинээр барьж байгаа 28-р цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл 95%, 4-р яслийн буулгаад шинээр барих явц 68%, 53-р цэцэрлэгийн өргөтгөл 88%, 49-р цэцэрлэгийн өргөтгөл 85%, 73-р цэцэрлэгийн өргөтгөл 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Буянт-Ухаа цогцолбор сургууль 83%, 52 дугаар сургуулийн өргөтгөл 75%, 114-р сургуулийн өргөтгөл 40%-ийн явцтай байна. Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлууд болон боловсролын хэлтсээс тогтмол хяналт тавин төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Тухайн сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хэвийн ажиллуулах үүднээс техник, тоног төхөөрөмж, тавилга, ширээ сандлын захиалгыг БСШУСЯ-нд хүргүүлсэн. 60-р сургуулийн цахилгаан, дээврийн асуудалд хүндрэл гарч, холбогдох байгууллагуудад мэдээлэл өгсөн. Тухайн сургууль өөрсдийн нөөц боломжид тулгуурлан цахилгааны богино холболт хийж сургуулийн зарим хэсгүүдийг цахилгаантай холбон ажиллаж байна. Тухайн гэмтлийг засварлахад ойролцоогоор 9 орчим сая төгрөг шаардлагатай байна. 27 дугаар цэцэрлэгийн засварын ажилтай дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан газар дээр очиж танилцан үүрэг чиглэл өгсөн. Сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн төсвийн хүрээнд урсгал засвараа хийж байна.

Дүүргийн хэмжээнд цэцэрлэг-85%, ерөнхий боловсролын сургууль-78%-ийн гүйцэтгэлтэй байна. 2019 оны 08 дугаар сарын 13-нд урсгал засварыг дуусгах талаар үүрэг чиглэл өгч, тогтмол хяналт тавин ажиллаж байна.

 

 

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана

 

 

 

 

 

 

 

 

 

70%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Боловсролын хэлтэс

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг, Боловсролын хэлтсийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Чинбаатар

6

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, гэрэл дохио, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний дотор байршуулж дуусгах.

Замын цагдаагийн хэлтэс: Тус хэлтсээс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 14-2и/241 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт судалгаа, саналыг хүргүүлсэн.

Боловсролын хэлтэс: 2019 оны 06 дугаар сард сургууль, цэцэрлэгүүдээс авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, гэрэл дохио, хурд сааруулагч шаардлагатай эсэх талаар судалгаа авч, холбогдох мэргэжлийн байгууллагуудад уламжлан, төлөвлөлтийн дагуу гүйцэтгэх ажлууд хийгдэж байна.

Мөн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгч, байгууллагын орчны аюулгүй байдлыг бүрэн хангах, замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, тодруулах, засварлах, хашаа хайс, явган хүний зам, машины зогсоол зэргийг засаж сайжруулах үүрэг өгч, Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хэсэгчилсэн байдлаар газар дээр нь очиж танилцан, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулан ажиллана.

 

70%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс

Биелэлт гаргасан: Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэнд, биеийн тамир, индексийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Солонго, Боловсролын хэлтсийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Чинбаатар

7

Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын орчны тохижилт, иргэдийн аюулгүй, саадгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлэг орчмын явган хүний зам, авто машины орц гарц, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллах.

Нийгмийн бодлогын хэлтэс: Нэгдсэн эмнэлгийн гадна орчны засвар тохижилтын ажлын хүрээнд “ЭЗЭН-39” аяныг зохион байгуулж, нийтийн эзэмшлийн зам талбайн эд хогшлын засвар үйлчилгээ хийж, 12ш автомашины зогсоолын бродури суулгаж, газрыг тэгшилсэн. Эрүүл мэндийн төв орчмын зэрлэг ургамлыг цэвэрлэж, мөн зүлгийг хадаж, хайс хашлагыг цэгцэлсэн. Яармаг салбарын гаднаас эмнэлэг рүү орох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн налуу замыг шинэчлэн стандартын дагуу хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 70%-тай явагдаж байна.

Замын цагдаагийн хэлтэс: Замын цагдаагийн хэлтсээс Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт 2019 оны 03 дугаар сарын 15-нд 14-2и/128 дугаар албан бичгээр Нэгдсэн эмнэлэг, ЭМТ-ийн замын ойролцоох орчны түгжрэлийг бууруулах, зогсоол талбайг нэмэгдүүлэх ажлын саналыг хүргүүлсэн. Мөн НЗДТГ-т албан байгууллагуудын зогсоол талбай, хайлш хашлагыг шинэчлэх, замын хөдөлгөөнийг аюулгүй саадгүй зохион байгуулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын санал 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 14-2и/269 дугаар албан бичгийг тус тус хүргүүлсэн.

Эрүүл мэндийн төв: Эрүүл мэндийн төв орчмын зэрлэг ургамлыг цэвэрлэж, мөн зүлгийг хадаж, хайс хашлагыг цэгцэлсэн.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

90%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Замын цагдаагийн хэлтэс

Биелэлт гаргасан: Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэнд, биеийн тамир, индексийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Солонго

8

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс: 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дүүргийн хэмжээнд нийт 4965 гэрэлтүүлгээс асаж байгаа 4821 ширхэг, асахгүй байгаа 144 гэрэлтүүлэг байна. Гэрэлтүүлгийн асалт 97.1%-тай байна.

2019 оны 4, 5 дугаар сард Чингисийн өргөн чөлөөнд 7800 метр, Бармашын уулзвараас Яармагийн гүүр хүртэл 1450 метр, Оргилын уулзвараас Зайсан хүртэл 2500 метр кабелийн утас, нийт 285 гэрэлтүүлгийн шон хоорондын 11750 метр цахилгааны утсыг бүрэн цэгцэлсэн.

Дүүргийн 1, 2, 3, 5, 7, 9, 10, 12, 13, 14 дүгээр хороодод 169 ширхэг гэрэлтүүлгийн толгойг сольж, авто машин дайрч гэмтсэн 3 ширхэг гэрэлтүүлгийн шон болон 530 м цахилгааны утсыг шинэчилсэн.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

90%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн

9

Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс: Дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ, тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний “Охь Мандал” ХХК, “Эко Эрин” тохижилт ХХК хариуцсан зам талбай дахь үерийн байгууламжийн хог түүвэр цэвэрлэгээг тогтмол гүйцэтгэж байна.

Иргэдийн бүлэг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр 9, 10, 14, 16 дугаар хороодод байрлах үерийн далан суваг, шуудууг цэвэрлэж 6,31 тонн хог хаягдлыг 4 рэйсээр ачиж тээвэрлэсэн.

Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ: 11,14,15 дугаар хорооны үерийн далан сувгийн цэвэрлэгээг хийж гүйцэтгэн иргэдийн бүлгийг ажиллуулж нийт 7931,25 тн хог хаягдлыг 6 рейсээр ачиж тээвэрлэн тайланг Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүлсэн.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

90%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан: : Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ Захирлын туслах Б. Анхзаяа

10

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархцтай ашигт малтмал олборлохоор аж ахуйн нэгж, байгуулагатай байгуулсан эвлэрлийн гэрээг цуцалж, нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавьсан тухай Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Нийслэлийн Засаг дарга болон аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг дүгнэх ажлын хэсэгт НМХГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн холбогдох байцаагчид орж ажилладаг бөгөөд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс авах арга хэмжээ байхгүй тул, дээд шатны байгууллагад уламжлахаар төлөвлөж байна.

Үүрэг даалгаврыг хэрэгжилтийг хангуулан ажлын хэсэгтэй хамтран ажиллана.

30

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс

Биелэлт гаргасан: Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Г.Бат

 

11

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотой “Цэвэр хот-Хоггүй аян” арга хэмжээг 14 хоногт тутамд зохион байгуулж ажиллах

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс: “Цэвэр хот – Хоггүй аян”-ыг дүүргийн хэмжээнд сар бүр зохион байгуулагддаг бүх нийтийн их цэвэрлэгээ, “Манай хороо – Миний гудамж” аян, “Эрүүл хөрс – Эрүүл орчин” аян, “Шарилжгүй Улаанбаатар-4” аян зэрэг ажлуудтай уялдуулан зохион байгуулахаар ажлын төлөвлөгөө, удирдамж боловсруулан ажиллаж байна.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс: “Цэвэр хот – Хоггүй аян” зохион байгуулах ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт 194 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад удирдамж хүргүүлэн, биелэлтийг хангуулан ажиллаж байна.

Хан-Уул Агро ОНӨААТҮГ: Хог тээвэрлэлтийн үндсэн хуваарьтай уялдуулан 14 хоног тутамд “Цэвэр хот –Хоггүй аян” – ыг зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Аяны хүрээнд нийт 140 рейсээр 721,33 тонн хог тээвэрлэн ажилласан.

Үүрэг даалгаврыг хэрэгжилтийг хангуулан ажиллана.

80%

Үүрэг даалгаврыг:Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн, Хан-Уул Агро ОНӨААТҮГ–ын Хүний нөөцийн мэргэжилтэн П.Оюунчимэг

11 ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ- 74%

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5649
32020
72088
4385463

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc