ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн хог тээврийн автомашинуудад хэрэглэгдэх шатахуун нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2018/ТҮТ-400-2/

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын машинд хэрэглэх шатахуун нийлүүлэх-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж

 байгаа тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ:

    Сүүлийн 2 жилд  /2016, 2017 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь

    300 000 000 төгрөгөөс багагүй байна.

  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

    Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас багагүй байна.

  • Аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

    Сүүлийн 2 жил /2016, 2017 он/

  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

    Сүүлийн 2 жилийн /2016,  2017 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа

    200 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй  шатахуун нийлүүлсэн байна.

  • Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд:
  • Бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл

 Тендерийн хамт  6 000 000 /зургаан сая/  төгрөгтэй тэнцүү тендерийн баталгаа ирүүлнэ. Баталгааг 2019 оны 02 дугаар сарын 15 өдөр хүртэл байршуулна.

Тендерийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09.00 минут–аас өмнө өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09.30 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 70009011

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3348
9216
82893
3081171

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc