Цахим тендерийн урилга

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2019 оны 08 дугаар сарын 08

Тендер шалгаруулалтын нэр: Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны камер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2019/НОНХС-624-02                                                           

        Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны камер нийлүүлэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

        Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон Туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2017, 2018 он/-ийн борлуулалтын дундаж 20 000 000 төгрөгөөс багагүй байх.

Санхүүгийн тайлан шалгах жилийн тоо: Сүүлийн 2 жил /2017, 2018 он/

Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: : Сүүлийн 2 жилийн /2017, 2018 он/ хоёр жилийн хугацаанд доод тал нь  нэг удаа 15 000 000 төгрөгийн камер нийлүүлэх ажил гүйцэтгэсэн байх, түүнийг нотлох баримт: Ажил гүйцэтгэсэн гэрээ, хүлээлцсэн актыг фото зургийн хамт ирүүлэх           

Шаардлагатай тусгай зөвшөөрөл: байгаа.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Үнийн саналыг 2019 оны 08 дугаар сарын 16ы өдрийн 08.30 минут–аас өмнө өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 08 дугаар сарын 16ы өдрийн 09.00 минут нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 70009011

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5621
31993
72060
4385434

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc