ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№05/

 

2019 оны 04 дүгээр сарын 08                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,

Нийт байгууллага

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг нийслэлийн дундаж үзүүлэлтээс богино хугацаанд шийдвэрлэж, хариу өгч хэвших

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв-ОНӨААТҮГ”,

“Хан-Уул Агро-ОНӨААТҮГ”

Нийт байгууллага

“Хоггүй Хан-Уул-2019” аяныг эхлүүлж, төлөвлөгөө боловсруулан, хур хог хаягдлыг устгах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Онцгой байдлын хэлтэс,

Нийт байгууллага

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахтай холбогдуулан нутгийн захиргааны байгууллагуудыг 04 дүгээр сарын 08-26-ны өдрийг хүртэл хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлэх тухай захирамж гарч байгаа тул байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангах, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сургалтын үйл ажиллагаанд байгууллагууд идэвх санаачилгатай оролцох.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Боловсролын хэлтэс

Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, 12 дугаар цэцэрлэгийн өргөтгөл болон 10 дугаар сургуулийг буулгаж барих хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах, сургууль, цэцэрлэгүүдийн 2019 оны хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Газрын алба

Газрын тухай хуулийн 40.1.6-дахь /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заалтын дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа газруудын судалгааг танилцуулах, эхний ээлжинд эзэнгүй байгаа хашааны орчны тохижилт, ногоон байгууламж, зүлэгжилт хийлгэх шаардлага хүргүүлэх, шаардлагыг хугацаанд биелүүлэхгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах /Мэдэгдэл өгсөн 158 иргэн, аж ахуйн нэгж/

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Онцгой байдлын хэлтэс

Хаврын хуурайшилттай улирал эхэлж буйтай холбогдуулан ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Газрын алба, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Нийслэлийн бүх дүүрэгт хөл бөмбөгийн талбай байгуулахтай холбогдуулан газрын байршлыг тогтоох, цэцэрлэгт хүрээлэн болон жишиг гудамжны байршлыг тогтоон дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар танилцуулах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хийж буй хяналтыг эрчимжүүлэх, үр дүнг тооцон ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

100квт-аас дээш хүчин чадалтай уурын зуухнуудын судалгааг гарган мэдээллийн санг бий болгон, Засгийн газрын “Түүхий нүүрсийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд нөөц бүрдүүлэн, мэдэгдэл, албан шаардлагыг хүргүүлэх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I,II хэлтэс

Орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг 00:00 цагаас хойш ажиллуулахгүй байх

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Онцгой байдлын хэлтэс,

Нийт байгууллага

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахтай холбогдуулан бүх хэлтэс, албадууд бэлэн байдлыг хангаж ажиллах

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.04.17-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1121
1210
48458
4498822

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc