НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№16/

 

 

2019 оны 08 дугаар сарын 19                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс

Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангаж ажиллах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт, шалгалт явуулах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс


Дүүрэг бүрт хөл бөмбөгийн талбай байгуулах болон нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжинд иргэд амарч зугаалахад зориулсан иж бүрэн тохижилтын ажлуудыг зохион байгуулах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Орон сууцны хороолол дундах тохижуулах шаардлагатай тоглоомын талбайн байршил, одоогийн нөхцөл байдлын талаарх фото зураг бүхий нэгдсэн судалгааг дүүргүүд гаргаж, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт 2019 оны 08 дугаар сарын 23-ны дотор хүргүүлэх, судалгааг нэгтгэж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.08.28-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1004
18634
149114
4723329

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc