ҮНИЙН САНАЛЫН УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

Огноо: 2018 оны 08 дугаар сарын 08

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн  1-р гудамжны урд тоглоомын талбай засварлах ажил

 Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2018/ДОНХС-02-12

 Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий иргэдийн бүлгээс Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн  1-р гудамжны урд тоглоомын талбай засварлах ажил гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал авах баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20 000 /хорин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банкны 100200151009 тоот дансанд тушаана.

  1.  Үнийн санал ирүүлэх төсөв болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

  2. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
  3. Үнийн саналыг 2018 оны 08 дугаар сарын 20-ны 09:30 цагаас өмнө Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байр 9 давхар 902 тоот, Худалдан авах ажиллагааны албаны хаягаар ирүүлнэ.
  4. Саналын нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны 9 давхар 903 тоот өрөөнд 2018 оны 08 дугаар  сарын 20-ны өдрийн 10:00 цагт нээнэ.
  5.  Дотоодын давуу эрхийн зөрүү тооцох эсэх: тооцно.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байр 9 давхар 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,  утас 70009011

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2564
30387
109921
2938760

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc