НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№04/

 

 

2020 оны 02 дугаар сарын 17                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

2

3

4

5

1

Нийгмийн бодлогын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Эрүүл мэндийн төв, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/191 дүгээр захирамж, удирдамж батлагдсан тул хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Нийгмийн бодлогын хэлтэс, Нийт байгууллага

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, иргэд, аж ахуй нэгж, байгууллага болон нийслэлийн байгууллагууд ажилтан албан хаагчдыг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр заавар зөвлөмжийг өгөх, байгууллагууд өөрсдөө дотоодоо ажилтнуудынхаа дархлааг дэмжих, хамгаалах, орчноо халдваргүйжүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон нийт байгууллагуудын удирдлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Нийслэлийн хэмжээнд 2020 онд зохион байгуулагдаж байгаа худалдан авах ажиллагааны явцын талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Эрх шилжүүлсэн байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Нийгмийн бодлогын хэлтэс, Нийт байгууллага

Шинэ коронавирус “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалахаар /Нэг удаа/ нийслэлийн байгууллагуудын бүх ажилтан, албан хаагчдад хувийн хамгаалалтын урьдчилан сэргийлэх, хувцас, хэрэгсэл бусад ариутгалжуулах хэрэгслээр хангах, заавар зөвлөмж өгөх ажлыг 72 цагийн дотор зохион байгуулах. 2020 оны 02 дугаар сарын 17-ны дотор АТШНТ-ын албан хаагчдын хоол, унааны зардлыг шийдвэрлэж, шуурхай зохион байгуулалтаар хангаж ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Сайжруулсан шахмал түлшний түгээлт, хангамжийн бааз, дундын агуулах борлуулалтын цэгүүдэд худалдаалж байгаа болон түүхий нүүрсний хяналт шалгалтыг эрчимжүүлэх, “Таван толгой түлш” ХК-ны үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, шуурхай удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, аж ахуйн тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаар мэдрэгчийг хэрэглэх заавар, зөвлөгөө зөвлөмж болон томуу, томуу төст өвчин шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх мэдээллийг үүрэн холбооны оператор компаниудаар “Багц мессеж”-ээр давтамжтай хүргэх ажлуудаа зохион байгуулж ажиллах. /НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргүүд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба

2020 онд Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төлөвлөгөөт ажлуудын газар чөлөөлөлтийн ажлыг шуурхайлж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталгаажуулж, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг цаг алдалгүй олгох ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Дүүргүүд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Нийтлэг үйлчилгээн алба

Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлж ажиллах./Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар зам, засвар арчлалтын газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас шалтгаалан айл өрх, гудамж талбай, барилга байгууламжийн суурийн давхарт ус гарч байгаад судалгаа шинжилгээ хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын үүсвэрийг тодорхой болгох, Хөрсний усны түвшинг бууруулах, чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж, урьдчилан сэргийлэх ажлуудаа шуурхай зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газар, Дүүргүүд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2020.02.25-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1620
8419
158546
6959663

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc