Цахим тендерийн урилга

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 Огноо: 2020 оны 05 дугаар сарын 21

Тендер шалгаруулалтын нэр:  Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуулийн спорт заалны шалны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202001060

Хан–Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуулийн спорт заалны шалны засварын ажил”-ыг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

        Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

    • Борлуулалтын хэмжээ:
      • Сүүлийн 2 жилд  /2018, 2019 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь  30 000 000 /гучин сая/ төгрөгөөс багагүй байна.
    • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
      • Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 он        
    • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
  • 2018, 2019 он сүүлийн 2 жилийн аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 30 000 000 /гучин сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй барилгын засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.
    • Тухайн ажилд шаардлагатай тусгай зөвшөөрөлтэй байх.  Тийм

Үүнд:  

             Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол:

  • 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл,орчны тохижилт.

Шинэ бол:

  • БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.

Үнийн саналыг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 09.00 минут–аас өмнө өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 09.30 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү  тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.  

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Иргэдэд үйлчлэх төв байр,  9 давхарт 902 тоот, утас: 11-70009011

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4263
12114
196508
6248369

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc