Хан-Уул
Мэдээлэл

Сэтгэлийн дулаан бэлэглэе 14 дэх жилдээ зохион байгуулагдлаа

Сэтгэлийн дулаан бэлэглэе 14 дэх жилдээ зохион байгуулагдлаа Баяр ёслол, амралтын өдөр ч нийслэлийг цэвэр цэмцгэр байлгахаар ажиллаж байдаг ТҮК-ий ажилчид, халуун, хүйтнийг ажралгүй зүтгэдэг Замын цагдаагийн алба хаагчдад сар шинийн баярын өмнө залуус нэгдэн хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод 10 гаруй жил болж байна.

Энэ жил уламжлал ёсоор нийслэлийн 9 дүүргийн ТҮТ, Замын цагдаагийн газрын алба хаагчдад “Сэтгэлийн дулаан бэлэглэе” аяны хүрээнд залуус ѳѳрсдийн бэлтгэсэн мах, халуун аарцаар дайлж, талархлаа илэрхийллээ.

“Сэтгэлийн дулаан бэлэглэе” аяныг зохион байгуулж, өглөөг халуун дотноор эхлүүлсэн ТҮТ-ын ажилчид, Замын цагдаагийн алба хаагчид талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.