ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны явган хүний зам, гүүрэн гарч барих ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2019/НОНХС-132-06

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хан-уул Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны явган хүний зам, гүүрэн гарч барих ажил” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2017, 2018/ онуудын дундаж борлуулалтын орлого 20,000,000-аас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2017, 2018 он/-ийн эцсийн төрийн сангаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2017, 2018/ онуудад доод тал нь нэг удаа 15,000,000-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Хуучин бол:

1.2.1-т заасан 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл.

1.2.5 Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл /10 кВ хүртэл/.

1.2.6 Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв.

Шинэ бол:

ЗТ-3.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл.

ЗТ-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл.

ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл.

ЗТ-11.2 Барилга байгууламжийн ажлын төсөв.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол:

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл,орчны тохижилт.

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт.  

Шинэ бол:

БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.

Тендерийн хамт 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2019 оны 08 дугаар сарын 30ы өдрийг хүртэл хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4757
22574
135066
4200887

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc