ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хан-Уул дүүрэгт ухаалаг худгийн барилга, тоног төхөөрөмж хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2018/НЗД-697/

Хан-Уул дүүрэгт ухаалаг худгийн барилга, тоног төхөөрөмж хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах   ажлыг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn, хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ѐстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Борлуулантын дундаж орлого дундаж үзүүлэлтийг нь тооцох жилийн тоо: Сүүлийн 2 жилийн (2016, 2017 он) борлуулалтын дундаж орлого нь төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

    Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

  3. Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 оны нийлбэр нь төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Ижил төстэй ажилд худгийн бүх төрлийн ажил үйлчилгээ болон усан сангийн ажлуудыг гүйцэтгэсэн туршлагыг тооцно.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Зураг төсөв боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.

Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд бөгөөд нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.

Барилга, хот байгуулалтын яамнас олгодог:

  1. 1 1.3.5 Усны барилга байгууламжийн зураг төсөл. эсвэл ЗТ-2.2 Усны барилга байгууламжийн зураг төсөл.
  2. 2 1.2.6. Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв болон түүнээс дээш эсвэл

ЗТ-11.2 Барилга байгууламжийн ажлын төсөв болон түүнээс дээш.

Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд бөгөөд нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.


Барилга, хот байгуулалтын яамнас олгодог:

2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрлөг бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил

2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээ

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын ёиётем угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

2.1.1 Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил

Тендерийн баталгаа: Шаардлагатай төсөвт өртгийн 1% буюу 3,000,000 төгрөгийн баталгаа байршуулна.

 

Тендерийг 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанй 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn, www.ub-procurement.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3254
9129
82799
3081077

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc